Тархиний саажилттай хүүхдүүд ихэвчлэн хөгжлийн хоцрогдолтой байдаг. Доорх хүснэгтэнд хүүхдийн хөгжлийн үе шатууд дурдагдсан байгаа жишээ нь яаг хэдийд мөлхөж эхлэх, суух, өөрөө хоолоо идэж эхлэх болон ярих зэрэг. Ингэснээр эцэг эхчүүд хүүхдийнхээ хэдийд юу хийж чадах ёстойг мэдэж хэрвээ хүүхдэд хөгжлийн хоцрогдол нэг буюу түүнээс дээш илэрвэл цаг тухайн үед нь хөдөлгөөн засалч болон эмчид хандаж чадах болно.
Та мөн дараах хүснэгтнээс хүүхдийнхээ насны онцлогт тааруулан ямар чадварыг нь хөгжүүлэх юу хийх ёстой талаарх санаа авч болно.
Thursday, June 9, 2011
Wednesday, June 8, 2011
Тархиний саажилттай холбоотой үүсэх бусад асуудлыг хэрхэн шийдвэрлэх:
Булчингийн чангарал болон рефлекстэй тархиний саажилттай хүүхдүүдийн биеийн хэлбэр мурийх тохиолдол байдаг. Зарим хүүхдүүд их сул биеэ эгц барьж чадахгүй болон зөв байрлалаар сууж хэвтэж чадахгүйн улмаас мурийж хазайх үзэгдэл гарна. Магадгүй хүүхэд бүр нярай байхдаа сонин байрлалаар хэвтэх рефлекстэй байж болно. Хэрвээ хүүхэд нэг байрлалаар их удаан хугацаагаар суувал тэдний үе нь хөшүүн болж, булчин нь чангарч бие нь тухайн байрлалдаа хэвшээд үргэлж тэр байрлалаараа байх гэнэ. Жишээ нь: хүүхдийн хөлний булчин чанга хүзүүний тэгш бус хэмт рефлекстэй хүүхдэд түнхний мултрал, нуруу нь далийх болон сколиоз үүсэж эхэлнэ:
Энэ хүүхдэд үүсээд байгаа бэрхшээлийг шийдэхдээ:
Идэвхитэй дасгал өдөр бүр хийж сул байгаа булчинг нь чангалах
Чанга байгаа булчинг сунгах
Үе болон буруу байрлалаас хамаарсан өөрчлөлтөөс сэргийлэхийн тулд зөв байрлалаар болон тохирох төхөөрөмж ашиглах
Тусламж авахаар хэнтэй ярьж болохоо мэдэж авах
Зөв байрлалын хөтөлбөрийг аль болох эрт эхлэх хэрэгтэй. Эцэг эхчүүд хүүхдээ хэрхэн зөөх, байрлуулах болон хөдөлгөхийг эртнээс сурах шаардлагтай. Ингэснээр хүүхдээ зөв байрлалд хэвшүүлж өөр бусад эвгүй хөдөлгөөнийг багасгахад тус болно.
Хөтөлбөр нь өдөр тутмын энгийн үйл ажиллагаанд нийцсэн байх шаардлагтай. The program should be incorporated into normal daily activities and not occur as isolated daily activity.
Тоног төхөөрөмж хүүхдэд шаардлагтай бол оруулна:
- Хэвтэх, суух, зогсох байрлалыг удаан байлгаж болохгүй
- өөрсдөөр нь байрлалыг нь солиулж болохгүй
-хөдөлгөөнийг тогтвортой болон байрлалыг тэгш зөв байлгахаар нэмэлт бэхэлгээ шаардагдана
- шаардагдах тохирсон бэхэлгээ байхагүйн улмаас хүүхэд олон үйл ажиллагаанд оролцох боломжгүй болж тэдний биеийн байрлалд согог үүсэх болзошгүй байдал үүсдэг
Зөв байрлалын зорилгын менежмент:
1. гажиг согог үүсэхээс сэргийлэх
2. хэвийн үйл уаиллагааг явуулах
3. уушиг болон ходоод гэдэсний өөрчлөлтөөс түүнтэй холбоотой асуудлаас сэргийлнэ
4. Өвчнөөс сэргийлнэ
5. Тоглож наадахад зөв байрлалыг олгоно

Tuesday, May 31, 2011
Нярай хүүхэд болон бага насны хүүхдийн хөдөлгөөн
Дөнгөж төрсөн хүүхэд болон өсөж буй хүүхдэд идэвхитэй хөдөлгөөн хамгийн чухал. Хүүхдээ хөдөлгөөнийг идэвхитэй болгохын тулд тэдний биеийг хөгжүүлэх, шинэ чадвар заах,тэдэнд хөдөлгөөн хэрхэн хийхийг зааж сургах болон харилцахыг мөн сургах болно.
Хөдөлгөөн хийж сурахгүй бол хүүхэд эргэн тойрон дох орчиноо мэдэрч чадахгүйд хүрнэ. Тийм учраас бусад хөгжиж байх ёстой хэсгүүддээ хязгаарлалт хийдэг.
Нярай хүүхдүүд
Нярай хүүхдийн толгойгоо даах хөгжил
Хэрвээ таны хүүхэд ганцаараа толгойгоо даахгүй бол хүүхдийнхээ хүзүүний булчинг чангалах хэрэгтэй болно. Үүнийг хийхэд хамгийн зөв арга нь хүүхдийн биеийн бусад хэсгийг хөдөлгөхгүй байх нь сайн тэгвэл хүүхэд зөвхөн хүзүүнийхээ булчиндаа анхаарлаа төвлөрүүлж чадна.
- Хэрвээ таны хүүхдийн толгой сул өөрөө өргөж чадахгүй бол өлгийдөх нь хамгийн сайн арга юм – хүүхдийн бүх бие ороогдсон болохоор хүүхэд зөвхөн хүзүүний булчингаа л ажиллуулахдаа анхаарлаа төвлөрүүлнэ. Хүүхдээ өлгийдөөд газар тавьж байгаад хажуу талаар өргөж авах дасгал хийнэ.
- Та хүүхдээ өөрийнхөө биений эсрэг харуулаад тэвэрч явах хэрэгтэй энэ нь таталцлын хүчийг эсэргүүцэн биеийн булчин нь чангарна.
Хүүхдийн гарыг багаас нь хөгжүүлэх
- V хэлбэрийн дэр эсвэл алчуур ороогоод хүүхдийн доор нуруу толгойгоор нь эвж мөрнийх нь доогуур оруулж 2 гарыг доороос нь өргөж эвнэ.
- Хэрвээ хүүхэд сууж байгаа бол эгц суулгаад мөрнийх нь араар алчуур ороогоод эвж өгнө.
- Хүүхдийг хэвтэж байхад нь чээжнийх нь дээхэн талд тоглоом өлгөж өөрөө түүнд хүрэх гэж оролдоход нь туслах хэрэгтэй.
Элгээрээ харж хэвтэх
Хүүхэд сэрэнгэ байх үед хэсэг хугацаанд элгээрээ хэвтэх нь чухал
o Хөл, гар, нуруу хүзүүний булчинг чангалахад чухал
o Шалан дээр аль болох өөрсдөөр нь хөдөлгөх нь чухал
o Хэрвээ шалан дээр элгээрээ хэвтэх дургуй байвал өөрийнхөө цээжин дээр элгээр нь хэвтүүлэх
o Хүүхдийг сатааруулах үүднээс үргэлж тоглоом, толь ашиглах
Элгээрээ хараад хэвтэж байх үеийн байрлал
- Доош нь харуулж хэвтүүлээд тоглоомоор тоглуулах
- Өгзөг нь оцойхгүй доошоо байх, хөл нь мэлхий хэлбэртэй булчин нь сул байх – хэрвээ хүүхэд толгойгоо өргөхдөө хөлөө тэнийлгэж чангалвал хүүхдийн хөлийг улаар нь нийлүүлэн нугалж барих хэрэгтэй.
- Хүүхдийн өмнө тоглоом байрлуулах – энэ нь хүүхэд биеийнхээ жинг хоёр талдаа хуваарьлаад тэнцвэрээ олохыг сургана.
- Дэр юм уу алчуур цээж болон мөрнийх нь доор тавиад гараа урагшаа болгож тоглоход дэмжлэг болно.
- Доошоо харж хэвтэж байхад нь бөгсөн дээр нь хүндрүүлж өгч нурууны хоёр талын булчинд нь массаж хийж өгснөөр хүүхэд толгойгоо өргөхөд илүү хялбар болно.
- Доош нь харуулж хэвтүүлэх энэ дасгалаа өдөрт 5-10 минут хийх. Үүнээс илүү удаан байвал илүү сайн байх болно.

Saturday, May 28, 2011
Хэл яриаг хөгжүүлэхэд тустай тоглоомууд
1. Би чиний харахгүй байгаа зүйлийг харж байна. Тэр .... өнгөтэй
Хүүхдүүд хэлсэн өнгөнөөс санаа аван таны юу харж байгааг таах гэж хичээнэ.
2. Тайлбарлах
Нэг зүйлийн тухай тайлбарлаад хүүхдүүд түүнийг таана
3. Үгийн хэлхээ.
Таныг нэг үг хэлэхэд хүүхэд тэр үгийн сүүлийн үсгээр эхэлсэн үг хэлнэ.Дараагийн хүүхэд яг энэ байдлаар өмнөх хүүхдийн хэлсэн үгийн төгсгөлийн үсгээр эхэлсэн үг хэлнэ.Илүү сонирхолтой болгохын тулд жишээлбэл зөвхөн амьтны нэр хэлнэ.
4. Хоршоо үгтэй бөмбөг
Бөмбөг шидэх зуураа нэг үг хэлнэ. Хүүхэд бөмбөгийг бариад буцааж шидэхдээ таны хэлсэн үгтэй хоршсон үг хэлэх ёстой.
5. Энэ ямар үг вэ?
Үгийг үсгүүдээр нь дуудаж хэлнэ.Жишээ нь: М У У Р гэх ба хүүхэд тэр үгийг таана.
6. Хамгийн олон үг
Хүүхдүүд тодорхой нэг үсэгнээс хамгийн олон үг бүтээхийг хичээнэ.Цаасан дээр бичээд тоглоом дууссаны дараа тоолно.
7. …тай бүх хүүхэд
Жишээлбэл: ‘ Шар өнгийн хувцастай хүүхэд босно.’ Эсвэл үдээстэй гуталтай хүүхдүүд, нэрэнд нь с үсэг орсон хүүхдүүд, бүх эрэгтэй эсвэл эмэгтэй хүүхдүүд,шоколаданд дуртай хүүхдүүд. Мөн хүүхдүүд дээш үсрэх, алгаа таших гм хийж болно.
8. Давтах.
Хэлэхэд хүндрэлтэй үг оролцсон хэцүү өгүүлбэрийг давтаж хэлэх.Хэрэв тэд зөв хэлэх юм бол гаран дээрээ шивээс наалгаж болно.
9. Би аяллаар явахдаа .. авч явна
Хүүхэд бүр өмнөх хүүхдийн хэлсэн зүйлийг давтаж хэлэх бөгөөд тухайн жагсаалтан дээр нэг зүйл нэмж хэлнэ.Хүүхдийн тоо олон байх тусам тоглоом хэцүү болно
10. …-тай хамгийн олон зүйл нэрлэх
Та хүүхдүүдээс дугуйтай зүйлүүдийг нэрлэхийг хүснэ.Эсвэл нисдэг зүйлүүд, хөлтэй зүйлүүд, ургадаг зүйлүүд гм.

Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд
1. Тодорхойлолт
Оюуны хөгжлийн бэрхшээлийг нарийвчилсан эсвэл өргөн 2 янзаар тодорхойлж болно.
Нарийвчилсан тодорхойлолт: Оюуны хомсдолыг дотор нь 4 янзаар ангилдаг: хөнгөн,хүндэвтэр,хүнд, гүнзгий → IQ –гийн төвшинг үндэслэнэ.
Өргөн тодорхойлолт: - Тархины хүнд гэмтэл
- Мэдрэлийн эмгэг
o Сурах бэрхшээл (Жишээлбэл: Дислексиа)
o Анхаарал хомсдол хэт хөдөлгөөний эмгэг (ADHD, ADD)
o Ургийн архины хордлогоны эмгэг
- Генийн эмгэг
o Дауны хам шинж
o Хөгжлийн бүх хүрээний эмгэгүүд (Аутизм)
(Жич: Энэ нь өргөн тодорхойлолтод ордог өвчний бүрэн жагсаалт биш бөгөөд зөвхөн сонгож авсан хэд нь юм.Эдгэрээс өөр олон өвчин байдаг.)
Өөр хэдэн тодорхойлолтыг авч үзвэл:
- Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн оюун ухааны үйл ажиллагаа нийгэмд дасах чадвар нь харьцангуй их хэмжээгээр мөн нийгмийн ур чадвар ихэнхдээ хязгаарлагдмал байдаг.
- Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүн "ердийн" or "дундаж" хүнтэй харьцуулахад ухаан шаардагдсан нэг болон хэдэн зүйл хийхдээ нилээд хүндрэлтэй байдаг.
- Оюуны ердийн хэмжээ,дасах зохицох чадвар мөн сурлагадаа их хэмжээгээр хоцрогдолтой байдаг хүмүүс.
Тухайн нөхцөл бүрт анхаарах хэрэгтэй зүйлс нь харилцан адилгүй бөгөөд сургагч (мөн бусад хүмүүс) зааж сургаж байхдаа тодорхойлолт болон хэлбэрт баригдахгүй байх нь зүйтэй. Оюуны хөгжлийн бэрхшээлтэй холбоотой маш олон асуудал байдаг бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй байж болох хүүхдэд зааж сургах, тодорхойлох, тусалж дэмжихээсээ өмнө тэр бүгдийг анхаарч үзэх нь хэрэгтэй.
Оюуны хөгжлийн бэрхшээл нь насан туршийн бөгөөд буцаах боломжгүй.
Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд нь тухайн хязгаарлалттайгаа амьдарч сурах боломжтой. Нийгмийн ур чадвар мөн сэтгэлийн хөдөлгөөнөө яаж зохицуулахыг сурч болно.
Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд нь доорх зүйлүүд дээр бэрхшээлтэй тулгардаг:
- Ой тогтоолт, санах ой( урт болон богино хугацааны)
- Ойлгох, хүлээж авах(юмыг өөр талаас нь хардаг)
- Анхаарлаа нэг юманд төвлөрүүлэх (богино хугацаанд үргэлжилдэг)
- Анхаарал хандуулах (амархан сатаардаг)
- Бодол боловсруулах(юм ойлгохдоо удаан)
- Ерөнхийлөлт(ухагдахуунаар бодох;муур нохой 2 –улаа амьтан юм)
- Дасан зохицох чадвар (яаж авирлах вэ/ юмыг өөр өөр нөхцөлд харах)
- Нийгмийн ур чадвар (бусадтай харилцах)
- Асуудлийг шийдвэрлэх чадвар(Асуудлыг өөр өөрөөр шийдвэрлэх)
- Бүтээлч чадвар(өөрөөр сэтгэх;нэг юм хийхдээ өөрийнхөө ухааныг ашиглах)
- Төсөөлөн бодох чадвар(бодит амьдрал дээр хараагүй мөртөө төсөөлөх)
- Шалтгаалуулах (логик ухаан)
2.Шалтгаан:
Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг ихэнхдээ бага сургуульд ороход танигддаг. Багш нар нь тэднийг юм сурахад хүндрэлтэй байгааг анзаардаг.
Оюуны хөгжлийн бэрхшээлийн шалтгаан:
- Генийн– хромосом,ген
- Цус ойртолт
- Хэт дутуу төрөлт (e.g. Хүчилтөрөгчийн дутагдлаас болоод тархи нь гэмтэх )
- Жирэмсний хүндрэлүүд (Жишээ нь: Эх нь жирэмсний эхэн үедээ салхин цэцэгтэй байх, эсвэл жирэмсэн үедээ архи согтууруулах ундаа ба мансууруулах бодис хэрэглэх)
- Хүүхдийн өвчин (Жишээ нь: Менингит, улаан бурхан)
- Тархины гэмтэл
- Орчны нөлөө(Жишээ нь: хар тугалганы бохирдол, хордолт)
Гэвч ихэнх тохиолдолд шалтгаан нь тодорхойгүй байдаг.
3.Оюун ухааны хөгжлийг дэмжих нь
3.1Эхний жил
Эхний жилдээ эцэг эх хүүхдийнхээ оюун ухааныг доорх байдлаар хөгжүүлж болно.
- Хүүхэдтэйгээ ярих
- Хүүхэдтэйгээ тоглох
- Хүүхдээ эргэн тойронд нь юу болж байгааг харах боломжтой газар тавих
- Гараараа барьж, сонирхож болохуйц, анхаарйл төвлөрүүлэлтийг нь дэмжих тоглоом, зүйлс өгөх
- Түүнийг бэлэн болмогц шинээрсурсан зүйлийг нь хийлгэх (Жишээлбэл: Өөрөө хоолоо идэх)
- Эхний жилийн төгсгөлд хүүхэддээ юм уншиж, үлгэр ярьж, зураг үзүүлж эхэл.
3.2 Хоёр дахь жил
Дараагийн жил нь эцэг эхчүүд доорх зүйлүүдийг хүүхдээрээ хийлгэвэл оюун ухааныг хөгжүүлэхэд нэмэр болно:
- Ярих
- Шинээр сурсан зүйлийг нь хийлгэх – өөрөө хувцасаа өмсөх,зураг зурах,тоглоом тоглох
- Сониуч байж, асуулт асуулгах
- Шинэ газар үзэх
- Бусад хүххдүүдтэй тоглох
- Төсөөлөн өодох чадварыг нь хөгжүүлэх тоглоомоор тоглох
- Бүтээлч байж, юм хийх
- Үлгэр сонсох
- Ном эргүүлэх
3.3 Хийж болох зүйлүүд, ашиглагдах хэрэгсэл
Оюун ухааны хөгжлийг дэмждэг үйл ажиллагаа ба ашиглагдах хэрэгслүүд:
Таавар
- Дүрсийг ангилах
- Дэлгэмэл таавар
- Таавар (3-12 хэсэгтэй)
- 3-хэмжээст таавар
Хүүхдүүд дүрс болон орон зайн талаар мэдлэгтэй болдог. Бас юмыг ангилж, хослуулж сурдаг. Томрох тусам тэдний таах нь багасаж тааврийг хэсгүүдийг нийлүүлэхдээ бодож учирлах чадвараа ашигладаг болно.
Оюуны чадварууд: ангилах, анхаарлаа хандуулах, анхаарлаа төвлөрүүлэх
Эд зүйлсийг ангилах
- Товчлуур
- Хуванцар хэлбэр дүрс
Хүүхдүүд юмыг ангилах, эрэмблэх, бүлэглэхдээ өнгө, дүрс, хэмжээг нь хардаг. Жишээ нь хүүхдээс бүх хөх өнгийн машинуудыг юм уу, шар өнгийн товчлуурыг олохыг хүсэж болно.
Оюуны чадварууд: ангилах, анхаарлаа хандуулах, анхаарлаа төвлөрүүлэх
Оёдлын карт, хэлхдэг шүрнүүд
Хүүхдүүд хээ дүрс, өнгөний талаар ойлголттой болно.
Оюуны чадварууд: ангилах, анхаарлаа хандуулах, анхаарлаа төвлөрүүлэх
Кимийн тоглоом
Энэ тоглоомонд тавиуран дээр юмнууд тавиад тэрэн дундаасаа нэгийг авдаг. Хүүхдүүд юу байхгүй байна вэ гэдгийг бодож олох хэрэгтэй.
Оюуны чадварууд: ой тогтоолт, анхаарлаа хандуулах, анхаарлаа төвлөрүүлэх
Өрдөг тоглоомууд
- Дупло
- Лего
- Модон шоонууд
Хүүхдүүд орон зай, хэлбэр дүрс, бүтцийн тухай сурдаг. Мөн тэдэнд хослуулах, ангилах бас хэмжээг тодорхойлох зэрэг шаардлагатай болдог.
Оюуны чадварууд: ангилах, анхаарлаа хандуулах, анхаарлаа төвлөрүүлэх
Хослуулах тоглоомууд
- Лото
- Ижлийг олох
- Пелманизм/ой тогтоолт
- Дөрвөл
Энэ төрлийн тоглоомууд нь хүүхдүүдийг юмыг ангилах, ижилсүүлэхэд нь тусалдаг. Пелманизм нь хүүхдүүдийг өрөөсөн картны нөгөө ижлийг нь хаана харснаа санах байдлаар ой тогтоолтонд нь тусалдаг – картнуудыг доош нь харуулж тавиад хүүхдүүд тэрнээс нь нэг карт сугалж ижлийг нь олдог.
Оюуны чадварууд: ангилах, ой тогтоолт, анхаарлаа хандуулах, анхаарлаа төвлөрүүлэх
Уутан доторх юмыг тэмтэрэх
Хүүхдүүд уутан дотор байгаа юмыг мэдэрч таахыг оролддог.
Оюуны чадварууд: ангилах, ой тогтоолт, анхаарлаа хандуулах, анхаарлаа төвлөрүүлэх
4.Шинж тэмдэг
Оюун ухааны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд гаднаасаа танигдахгүй байх нь бий. Тийм ч учраас тухайн хүүхдийн эргэн тойрон дахь хүмүүс ихэнхдээ түүнийг эрүүл гэж боддог.
Таны хүүхэд чинь оюун ухааны хөгжлийн бэрхшээлтэй байна уу гэдгийг олж мэдэх хэдэн энгийн арга байдаг.
- Хэл ярианы бэрхшээлтэй байх
- Хэлж буй зүйл, онигоо, тоглоом шоглоомыг ойлгохдоо бэрхшээлтэй байх
- Бичих, тоо бодохдоо бэрхшээлтэй байх
- Өөрийгөө илэрхийлэх болон бусдийн сэтгэлийн хөдөлгөөнийг танихдаа бэрхшээлтэй байх
- Бусдын сэтгэлийн хөдөлгөөний хариуд бодож тунгаахгүйгээр огцом сэтгэл хөдлөлөөр хариу барьдаг.
- Хийсвэрээр бодох чадваргүй байх ( цаг хугацаа, хэмжээ мөн орон зай)
- Хэрэв нэг зүйлийг яг нэг хэлбэрээр сурсан бол өөр нөхцөлд яг адилханаар давтан хийж чадахгүй байх.
- Жирийн байх, бусадтай тохирч, нийцэхийг хүсдэг учир амархан бусдын нөлөөнд автдаг
- Бусадтай найз нөхөр болох тэрийгээ үргэлжлүүлэхдээ бэрхшээлтэй
- Ямар нэг юмыг гүйцэтгэхдээ их зовнидог учир өөрийгөө илүү юм уу аль эсвэл дутуу үнэлдэг.
- Нөхцөл байдлыг ойлгож,тэр дадлаасаа суралцахдаа бэрхшээлтэй тулгарах
- Өөрсдийн болон бусдын зан авирын шалтгааныг, үр дүнг харж чаддаггүй.
- Бодохгүйгээр сэтгэлийн хөдөлгөөнөөр хамгийн түрүүн хариу үйлдэл хийдэг.
Subscribe to:
Comments (Atom)