Saturday, May 28, 2011

Хэл яриаг хөгжүүлэхэд тустай тоглоомууд

1. Би чиний харахгүй байгаа зүйлийг харж байна. Тэр .... өнгөтэй
Хүүхдүүд хэлсэн өнгөнөөс санаа аван таны юу харж байгааг таах гэж хичээнэ.
2. Тайлбарлах
Нэг зүйлийн тухай тайлбарлаад хүүхдүүд түүнийг таана
3. Үгийн хэлхээ.
Таныг нэг үг хэлэхэд хүүхэд тэр үгийн сүүлийн үсгээр эхэлсэн үг хэлнэ.Дараагийн хүүхэд яг энэ байдлаар өмнөх хүүхдийн хэлсэн үгийн төгсгөлийн үсгээр эхэлсэн үг хэлнэ.Илүү сонирхолтой болгохын тулд жишээлбэл зөвхөн амьтны нэр хэлнэ.
4. Хоршоо үгтэй бөмбөг
Бөмбөг шидэх зуураа нэг үг хэлнэ. Хүүхэд бөмбөгийг бариад буцааж шидэхдээ таны хэлсэн үгтэй хоршсон үг хэлэх ёстой.
5. Энэ ямар үг вэ?
Үгийг үсгүүдээр нь дуудаж хэлнэ.Жишээ нь: М У У Р гэх ба хүүхэд тэр үгийг таана.
6. Хамгийн олон үг
Хүүхдүүд тодорхой нэг үсэгнээс хамгийн олон үг бүтээхийг хичээнэ.Цаасан дээр бичээд тоглоом дууссаны дараа тоолно.
7. …тай бүх хүүхэд
Жишээлбэл: ‘ Шар өнгийн хувцастай хүүхэд босно.’ Эсвэл үдээстэй гуталтай хүүхдүүд, нэрэнд нь с үсэг орсон хүүхдүүд, бүх эрэгтэй эсвэл эмэгтэй хүүхдүүд,шоколаданд дуртай хүүхдүүд. Мөн хүүхдүүд дээш үсрэх, алгаа таших гм хийж болно.
8. Давтах.
Хэлэхэд хүндрэлтэй үг оролцсон хэцүү өгүүлбэрийг давтаж хэлэх.Хэрэв тэд зөв хэлэх юм бол гаран дээрээ шивээс наалгаж болно.
9. Би аяллаар явахдаа .. авч явна
Хүүхэд бүр өмнөх хүүхдийн хэлсэн зүйлийг давтаж хэлэх бөгөөд тухайн жагсаалтан дээр нэг зүйл нэмж хэлнэ.Хүүхдийн тоо олон байх тусам тоглоом хэцүү болно
10. …-тай хамгийн олон зүйл нэрлэх
Та хүүхдүүдээс дугуйтай зүйлүүдийг нэрлэхийг хүснэ.Эсвэл нисдэг зүйлүүд, хөлтэй зүйлүүд, ургадаг зүйлүүд гм.

No comments:

Post a Comment