Thursday, May 26, 2011

Тархиний саажилттай хүүхдэд өөр ямар бэрхшээл тулгарч болзошгүй вэ?

Тархиний саатай хүүхдүүдийн зарим нь тархин дахь гэмтлээсээ шалтгаалан өөр хавсарсан бэрхшээлтэй байдаг. Тархиний аль хэсэг гэмтсэнээс шалтгаалан хүүхдийн гэмтлийн хүнд хөнгөн нь тодорхойлогдоно. Тархиний саажилттай хүүхэд бүхэн давхар хавсарсан бэрхшээлтэй байх албагүй гэдгийг ойлгох нь хамгийн чухал. Зарим энгийн бэрхшээлээс дурдвал:

1. Сурах бэрхшээл: таны хүүхэд аливаа юманд анхаарлаа хандуулахдаа муу, үйл хөдлөлөө хянаж төлөвлөх зэрэгт асуудалтай, хэл болон аливаа юмыг хүлээж авахдаа бэрхшээлтэй байж болно.

2. Оюун ухааны бэрхшээл: Тархиний саатай хүүхдүүдийн оюун ухааны чадвар нь энгийн хэлбэрээс хүнд болон бүр оюун ухааны хүнд ноцтой хэлбэрийн түвшинд хүртэл орсон байж болно. Энгийнээр хэлэхэд хэл ярианы бэрхшээлтэй, шүлс нь гоождог, бие бялдрын хүнд хэлбэрийн согогтой хүүхдүүдийн оюун ухааны чадвар нь голдуу доогуур түвшинд байдаг.

3. Харилцааны бэрхшээл: таны хүүхэд юм ойлгохдоо тааруухан мөн бусдад өөрийн хүсч байгаа зүйлээ, санаа бодол болон сэтгэл хөдлөлөө илэрхийлэхдээ муу байж болно. Тэд ямар нэгэн юмны заавар зааварчилгаа, мэдээ мэдээллийг дахин давтах эсвэл өгүүлбэрийг утга санаатай эвлүүлэн хэлэх зэргийг яг бүрэн гүйцэд мөрдөж чаддаггүй. Ярихдаа өөрийн гаргаж буй дуу авиаг хянаж чадахгүй эсвэл үг яриагаа тод тодорхой хэлэхэд хүндрэлтэй байна. Эдгээр зүйлс нь цаашид сурах чадвар болон найз нөхөдтэй болоход сөргөөр нөлөөлдөг.

4. Хооллох бэрхшээл:
Ярихдаа амныхаа булчинг хянаж зохицуулах бэрхшээлтэй адил тархиний саатай хүүхдүүд хооллож ундлах аюулгүй байдлын тал дээр бэрхшээл бас байна. Тэд хоолоо жажлах, залгихдаа болон хоолоо идэж байхдаа амаа хааж чадахгүйн улмаас амнаасаа унагах, асгах зэрэг хүндрэлүүд бий болно. Заримдаа хүүхдүүд хооллож байхдаа хахаж цацах эсвэл хоол унд нь ходоодруу нь биш уушигруу орох тохиолдол гарна.

5. Мэдрэхүйн бэрхшээл: хүүхдүүд аливаа зүйлд хүрэхэд тухайн зүйлдээ хүрсэн тэр мэдрэмж нь өөр байх. Эдгээр хүүхдүүд магадгүй хараа болон сонсголын бэрхшээлтэй байж болно.

6. Уналт: анагаах ухаанд тулгарч буй хүндрэлийн нэг нь таталт юм. Хэрвээ хүүхэд татвал энэ нь багш, эцэг эх, найз нөхдөд нь айх сэтгэгдэл төрдөг. Эдгээр хүмүүс буюу татдаг хүүхдийн хүрээллийн хүмүүс хүүхэд таталт өгөхөд хэрхэн ямар арга хэмжээ авах талаар мэдээлэлтэй байх шаардлагтай.

No comments:

Post a Comment