Saturday, May 28, 2011

Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд



1. Тодорхойлолт

Оюуны хөгжлийн бэрхшээлийг нарийвчилсан эсвэл өргөн 2 янзаар тодорхойлж болно.
Нарийвчилсан тодорхойлолт: Оюуны хомсдолыг дотор нь 4 янзаар ангилдаг: хөнгөн,хүндэвтэр,хүнд, гүнзгий → IQ –гийн төвшинг үндэслэнэ.

Өргөн тодорхойлолт: - Тархины хүнд гэмтэл
- Мэдрэлийн эмгэг
o Сурах бэрхшээл (Жишээлбэл: Дислексиа)
o Анхаарал хомсдол хэт хөдөлгөөний эмгэг (ADHD, ADD)
o Ургийн архины хордлогоны эмгэг
- Генийн эмгэг
o Дауны хам шинж
o Хөгжлийн бүх хүрээний эмгэгүүд (Аутизм)
(Жич: Энэ нь өргөн тодорхойлолтод ордог өвчний бүрэн жагсаалт биш бөгөөд зөвхөн сонгож авсан хэд нь юм.Эдгэрээс өөр олон өвчин байдаг.)

Өөр хэдэн тодорхойлолтыг авч үзвэл:
- Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн оюун ухааны үйл ажиллагаа нийгэмд дасах чадвар нь харьцангуй их хэмжээгээр мөн нийгмийн ур чадвар ихэнхдээ хязгаарлагдмал байдаг.

- Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүн "ердийн" or "дундаж" хүнтэй харьцуулахад ухаан шаардагдсан нэг болон хэдэн зүйл хийхдээ нилээд хүндрэлтэй байдаг.

- Оюуны ердийн хэмжээ,дасах зохицох чадвар мөн сурлагадаа их хэмжээгээр хоцрогдолтой байдаг хүмүүс.

Тухайн нөхцөл бүрт анхаарах хэрэгтэй зүйлс нь харилцан адилгүй бөгөөд сургагч (мөн бусад хүмүүс) зааж сургаж байхдаа тодорхойлолт болон хэлбэрт баригдахгүй байх нь зүйтэй. Оюуны хөгжлийн бэрхшээлтэй холбоотой маш олон асуудал байдаг бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй байж болох хүүхдэд зааж сургах, тодорхойлох, тусалж дэмжихээсээ өмнө тэр бүгдийг анхаарч үзэх нь хэрэгтэй.

Оюуны хөгжлийн бэрхшээл нь насан туршийн бөгөөд буцаах боломжгүй.

Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд нь тухайн хязгаарлалттайгаа амьдарч сурах боломжтой. Нийгмийн ур чадвар мөн сэтгэлийн хөдөлгөөнөө яаж зохицуулахыг сурч болно.

Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд нь доорх зүйлүүд дээр бэрхшээлтэй тулгардаг:
- Ой тогтоолт, санах ой( урт болон богино хугацааны)
- Ойлгох, хүлээж авах(юмыг өөр талаас нь хардаг)
- Анхаарлаа нэг юманд төвлөрүүлэх (богино хугацаанд үргэлжилдэг)
- Анхаарал хандуулах (амархан сатаардаг)
- Бодол боловсруулах(юм ойлгохдоо удаан)
- Ерөнхийлөлт(ухагдахуунаар бодох;муур нохой 2 –улаа амьтан юм)
- Дасан зохицох чадвар (яаж авирлах вэ/ юмыг өөр өөр нөхцөлд харах)
- Нийгмийн ур чадвар (бусадтай харилцах)
- Асуудлийг шийдвэрлэх чадвар(Асуудлыг өөр өөрөөр шийдвэрлэх)
- Бүтээлч чадвар(өөрөөр сэтгэх;нэг юм хийхдээ өөрийнхөө ухааныг ашиглах)
- Төсөөлөн бодох чадвар(бодит амьдрал дээр хараагүй мөртөө төсөөлөх)
- Шалтгаалуулах (логик ухаан)




2.Шалтгаан:

Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг ихэнхдээ бага сургуульд ороход танигддаг. Багш нар нь тэднийг юм сурахад хүндрэлтэй байгааг анзаардаг.
Оюуны хөгжлийн бэрхшээлийн шалтгаан:
- Генийн– хромосом,ген
- Цус ойртолт
- Хэт дутуу төрөлт (e.g. Хүчилтөрөгчийн дутагдлаас болоод тархи нь гэмтэх )
- Жирэмсний хүндрэлүүд (Жишээ нь: Эх нь жирэмсний эхэн үедээ салхин цэцэгтэй байх, эсвэл жирэмсэн үедээ архи согтууруулах ундаа ба мансууруулах бодис хэрэглэх)
- Хүүхдийн өвчин (Жишээ нь: Менингит, улаан бурхан)
- Тархины гэмтэл
- Орчны нөлөө(Жишээ нь: хар тугалганы бохирдол, хордолт)
Гэвч ихэнх тохиолдолд шалтгаан нь тодорхойгүй байдаг.


3.Оюун ухааны хөгжлийг дэмжих нь

3.1Эхний жил
Эхний жилдээ эцэг эх хүүхдийнхээ оюун ухааныг доорх байдлаар хөгжүүлж болно.
- Хүүхэдтэйгээ ярих
- Хүүхэдтэйгээ тоглох
- Хүүхдээ эргэн тойронд нь юу болж байгааг харах боломжтой газар тавих
- Гараараа барьж, сонирхож болохуйц, анхаарйл төвлөрүүлэлтийг нь дэмжих тоглоом, зүйлс өгөх
- Түүнийг бэлэн болмогц шинээрсурсан зүйлийг нь хийлгэх (Жишээлбэл: Өөрөө хоолоо идэх)
- Эхний жилийн төгсгөлд хүүхэддээ юм уншиж, үлгэр ярьж, зураг үзүүлж эхэл.

3.2 Хоёр дахь жил
Дараагийн жил нь эцэг эхчүүд доорх зүйлүүдийг хүүхдээрээ хийлгэвэл оюун ухааныг хөгжүүлэхэд нэмэр болно:
- Ярих
- Шинээр сурсан зүйлийг нь хийлгэх – өөрөө хувцасаа өмсөх,зураг зурах,тоглоом тоглох
- Сониуч байж, асуулт асуулгах
- Шинэ газар үзэх
- Бусад хүххдүүдтэй тоглох
- Төсөөлөн өодох чадварыг нь хөгжүүлэх тоглоомоор тоглох
- Бүтээлч байж, юм хийх
- Үлгэр сонсох
- Ном эргүүлэх


3.3 Хийж болох зүйлүүд, ашиглагдах хэрэгсэл
Оюун ухааны хөгжлийг дэмждэг үйл ажиллагаа ба ашиглагдах хэрэгслүүд:
Таавар
- Дүрсийг ангилах
- Дэлгэмэл таавар
- Таавар (3-12 хэсэгтэй)
- 3-хэмжээст таавар
Хүүхдүүд дүрс болон орон зайн талаар мэдлэгтэй болдог. Бас юмыг ангилж, хослуулж сурдаг. Томрох тусам тэдний таах нь багасаж тааврийг хэсгүүдийг нийлүүлэхдээ бодож учирлах чадвараа ашигладаг болно.
Оюуны чадварууд: ангилах, анхаарлаа хандуулах, анхаарлаа төвлөрүүлэх

Эд зүйлсийг ангилах
- Товчлуур
- Хуванцар хэлбэр дүрс
Хүүхдүүд юмыг ангилах, эрэмблэх, бүлэглэхдээ өнгө, дүрс, хэмжээг нь хардаг. Жишээ нь хүүхдээс бүх хөх өнгийн машинуудыг юм уу, шар өнгийн товчлуурыг олохыг хүсэж болно.
Оюуны чадварууд: ангилах, анхаарлаа хандуулах, анхаарлаа төвлөрүүлэх


Оёдлын карт, хэлхдэг шүрнүүд
Хүүхдүүд хээ дүрс, өнгөний талаар ойлголттой болно.
Оюуны чадварууд: ангилах, анхаарлаа хандуулах, анхаарлаа төвлөрүүлэх

Кимийн тоглоом
Энэ тоглоомонд тавиуран дээр юмнууд тавиад тэрэн дундаасаа нэгийг авдаг. Хүүхдүүд юу байхгүй байна вэ гэдгийг бодож олох хэрэгтэй.
Оюуны чадварууд: ой тогтоолт, анхаарлаа хандуулах, анхаарлаа төвлөрүүлэх

Өрдөг тоглоомууд
- Дупло
- Лего
- Модон шоонууд
Хүүхдүүд орон зай, хэлбэр дүрс, бүтцийн тухай сурдаг. Мөн тэдэнд хослуулах, ангилах бас хэмжээг тодорхойлох зэрэг шаардлагатай болдог.
Оюуны чадварууд: ангилах, анхаарлаа хандуулах, анхаарлаа төвлөрүүлэх

Хослуулах тоглоомууд
- Лото
- Ижлийг олох
- Пелманизм/ой тогтоолт
- Дөрвөл
Энэ төрлийн тоглоомууд нь хүүхдүүдийг юмыг ангилах, ижилсүүлэхэд нь тусалдаг. Пелманизм нь хүүхдүүдийг өрөөсөн картны нөгөө ижлийг нь хаана харснаа санах байдлаар ой тогтоолтонд нь тусалдаг – картнуудыг доош нь харуулж тавиад хүүхдүүд тэрнээс нь нэг карт сугалж ижлийг нь олдог.
Оюуны чадварууд: ангилах, ой тогтоолт, анхаарлаа хандуулах, анхаарлаа төвлөрүүлэх

Уутан доторх юмыг тэмтэрэх
Хүүхдүүд уутан дотор байгаа юмыг мэдэрч таахыг оролддог.
Оюуны чадварууд: ангилах, ой тогтоолт, анхаарлаа хандуулах, анхаарлаа төвлөрүүлэх

4.Шинж тэмдэг
Оюун ухааны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд гаднаасаа танигдахгүй байх нь бий. Тийм ч учраас тухайн хүүхдийн эргэн тойрон дахь хүмүүс ихэнхдээ түүнийг эрүүл гэж боддог.
Таны хүүхэд чинь оюун ухааны хөгжлийн бэрхшээлтэй байна уу гэдгийг олж мэдэх хэдэн энгийн арга байдаг.
- Хэл ярианы бэрхшээлтэй байх
- Хэлж буй зүйл, онигоо, тоглоом шоглоомыг ойлгохдоо бэрхшээлтэй байх
- Бичих, тоо бодохдоо бэрхшээлтэй байх
- Өөрийгөө илэрхийлэх болон бусдийн сэтгэлийн хөдөлгөөнийг танихдаа бэрхшээлтэй байх
- Бусдын сэтгэлийн хөдөлгөөний хариуд бодож тунгаахгүйгээр огцом сэтгэл хөдлөлөөр хариу барьдаг.
- Хийсвэрээр бодох чадваргүй байх ( цаг хугацаа, хэмжээ мөн орон зай)
- Хэрэв нэг зүйлийг яг нэг хэлбэрээр сурсан бол өөр нөхцөлд яг адилханаар давтан хийж чадахгүй байх.
- Жирийн байх, бусадтай тохирч, нийцэхийг хүсдэг учир амархан бусдын нөлөөнд автдаг
- Бусадтай найз нөхөр болох тэрийгээ үргэлжлүүлэхдээ бэрхшээлтэй
- Ямар нэг юмыг гүйцэтгэхдээ их зовнидог учир өөрийгөө илүү юм уу аль эсвэл дутуу үнэлдэг.
- Нөхцөл байдлыг ойлгож,тэр дадлаасаа суралцахдаа бэрхшээлтэй тулгарах
- Өөрсдийн болон бусдын зан авирын шалтгааныг, үр дүнг харж чаддаггүй.
- Бодохгүйгээр сэтгэлийн хөдөлгөөнөөр хамгийн түрүүн хариу үйлдэл хийдэг.

No comments:

Post a Comment