Tuesday, May 31, 2011

Нярай хүүхэд болон бага насны хүүхдийн хөдөлгөөн

Дөнгөж төрсөн хүүхэд болон өсөж буй хүүхдэд идэвхитэй хөдөлгөөн хамгийн чухал. Хүүхдээ хөдөлгөөнийг идэвхитэй болгохын тулд тэдний биеийг хөгжүүлэх, шинэ чадвар заах,тэдэнд хөдөлгөөн хэрхэн хийхийг зааж сургах болон харилцахыг мөн сургах болно.

Хөдөлгөөн хийж сурахгүй бол хүүхэд эргэн тойрон дох орчиноо мэдэрч чадахгүйд хүрнэ. Тийм учраас бусад хөгжиж байх ёстой хэсгүүддээ хязгаарлалт хийдэг.

Нярай хүүхдүүд
Нярай хүүхдийн толгойгоо даах хөгжил
Хэрвээ таны хүүхэд ганцаараа толгойгоо даахгүй бол хүүхдийнхээ хүзүүний булчинг чангалах хэрэгтэй болно. Үүнийг хийхэд хамгийн зөв арга нь хүүхдийн биеийн бусад хэсгийг хөдөлгөхгүй байх нь сайн тэгвэл хүүхэд зөвхөн хүзүүнийхээ булчиндаа анхаарлаа төвлөрүүлж чадна.



- Хэрвээ таны хүүхдийн толгой сул өөрөө өргөж чадахгүй бол өлгийдөх нь хамгийн сайн арга юм – хүүхдийн бүх бие ороогдсон болохоор хүүхэд зөвхөн хүзүүний булчингаа л ажиллуулахдаа анхаарлаа төвлөрүүлнэ. Хүүхдээ өлгийдөөд газар тавьж байгаад хажуу талаар өргөж авах дасгал хийнэ.



- Та хүүхдээ өөрийнхөө биений эсрэг харуулаад тэвэрч явах хэрэгтэй энэ нь таталцлын хүчийг эсэргүүцэн биеийн булчин нь чангарна.

Хүүхдийн гарыг багаас нь хөгжүүлэх

- V хэлбэрийн дэр эсвэл алчуур ороогоод хүүхдийн доор нуруу толгойгоор нь эвж мөрнийх нь доогуур оруулж 2 гарыг доороос нь өргөж эвнэ.
- Хэрвээ хүүхэд сууж байгаа бол эгц суулгаад мөрнийх нь араар алчуур ороогоод эвж өгнө.
- Хүүхдийг хэвтэж байхад нь чээжнийх нь дээхэн талд тоглоом өлгөж өөрөө түүнд хүрэх гэж оролдоход нь туслах хэрэгтэй.


Элгээрээ харж хэвтэх

Хүүхэд сэрэнгэ байх үед хэсэг хугацаанд элгээрээ хэвтэх нь чухал

o Хөл, гар, нуруу хүзүүний булчинг чангалахад чухал
o Шалан дээр аль болох өөрсдөөр нь хөдөлгөх нь чухал
o Хэрвээ шалан дээр элгээрээ хэвтэх дургуй байвал өөрийнхөө цээжин дээр элгээр нь хэвтүүлэх
o Хүүхдийг сатааруулах үүднээс үргэлж тоглоом, толь ашиглах

Элгээрээ хараад хэвтэж байх үеийн байрлал

- Доош нь харуулж хэвтүүлээд тоглоомоор тоглуулах

- Өгзөг нь оцойхгүй доошоо байх, хөл нь мэлхий хэлбэртэй булчин нь сул байх – хэрвээ хүүхэд толгойгоо өргөхдөө хөлөө тэнийлгэж чангалвал хүүхдийн хөлийг улаар нь нийлүүлэн нугалж барих хэрэгтэй.

- Хүүхдийн өмнө тоглоом байрлуулах – энэ нь хүүхэд биеийнхээ жинг хоёр талдаа хуваарьлаад тэнцвэрээ олохыг сургана.

- Дэр юм уу алчуур цээж болон мөрнийх нь доор тавиад гараа урагшаа болгож тоглоход дэмжлэг болно.

- Доошоо харж хэвтэж байхад нь бөгсөн дээр нь хүндрүүлж өгч нурууны хоёр талын булчинд нь массаж хийж өгснөөр хүүхэд толгойгоо өргөхөд илүү хялбар болно.

- Доош нь харуулж хэвтүүлэх энэ дасгалаа өдөрт 5-10 минут хийх. Үүнээс илүү удаан байвал илүү сайн байх болно.

Saturday, May 28, 2011

http://eruulenh.blogspot.com/

http://eruulenh.blogspot.com/

Хэл яриаг хөгжүүлэхэд тустай тоглоомууд

1. Би чиний харахгүй байгаа зүйлийг харж байна. Тэр .... өнгөтэй
Хүүхдүүд хэлсэн өнгөнөөс санаа аван таны юу харж байгааг таах гэж хичээнэ.
2. Тайлбарлах
Нэг зүйлийн тухай тайлбарлаад хүүхдүүд түүнийг таана
3. Үгийн хэлхээ.
Таныг нэг үг хэлэхэд хүүхэд тэр үгийн сүүлийн үсгээр эхэлсэн үг хэлнэ.Дараагийн хүүхэд яг энэ байдлаар өмнөх хүүхдийн хэлсэн үгийн төгсгөлийн үсгээр эхэлсэн үг хэлнэ.Илүү сонирхолтой болгохын тулд жишээлбэл зөвхөн амьтны нэр хэлнэ.
4. Хоршоо үгтэй бөмбөг
Бөмбөг шидэх зуураа нэг үг хэлнэ. Хүүхэд бөмбөгийг бариад буцааж шидэхдээ таны хэлсэн үгтэй хоршсон үг хэлэх ёстой.
5. Энэ ямар үг вэ?
Үгийг үсгүүдээр нь дуудаж хэлнэ.Жишээ нь: М У У Р гэх ба хүүхэд тэр үгийг таана.
6. Хамгийн олон үг
Хүүхдүүд тодорхой нэг үсэгнээс хамгийн олон үг бүтээхийг хичээнэ.Цаасан дээр бичээд тоглоом дууссаны дараа тоолно.
7. …тай бүх хүүхэд
Жишээлбэл: ‘ Шар өнгийн хувцастай хүүхэд босно.’ Эсвэл үдээстэй гуталтай хүүхдүүд, нэрэнд нь с үсэг орсон хүүхдүүд, бүх эрэгтэй эсвэл эмэгтэй хүүхдүүд,шоколаданд дуртай хүүхдүүд. Мөн хүүхдүүд дээш үсрэх, алгаа таших гм хийж болно.
8. Давтах.
Хэлэхэд хүндрэлтэй үг оролцсон хэцүү өгүүлбэрийг давтаж хэлэх.Хэрэв тэд зөв хэлэх юм бол гаран дээрээ шивээс наалгаж болно.
9. Би аяллаар явахдаа .. авч явна
Хүүхэд бүр өмнөх хүүхдийн хэлсэн зүйлийг давтаж хэлэх бөгөөд тухайн жагсаалтан дээр нэг зүйл нэмж хэлнэ.Хүүхдийн тоо олон байх тусам тоглоом хэцүү болно
10. …-тай хамгийн олон зүйл нэрлэх
Та хүүхдүүдээс дугуйтай зүйлүүдийг нэрлэхийг хүснэ.Эсвэл нисдэг зүйлүүд, хөлтэй зүйлүүд, ургадаг зүйлүүд гм.

Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд



1. Тодорхойлолт

Оюуны хөгжлийн бэрхшээлийг нарийвчилсан эсвэл өргөн 2 янзаар тодорхойлж болно.
Нарийвчилсан тодорхойлолт: Оюуны хомсдолыг дотор нь 4 янзаар ангилдаг: хөнгөн,хүндэвтэр,хүнд, гүнзгий → IQ –гийн төвшинг үндэслэнэ.

Өргөн тодорхойлолт: - Тархины хүнд гэмтэл
- Мэдрэлийн эмгэг
o Сурах бэрхшээл (Жишээлбэл: Дислексиа)
o Анхаарал хомсдол хэт хөдөлгөөний эмгэг (ADHD, ADD)
o Ургийн архины хордлогоны эмгэг
- Генийн эмгэг
o Дауны хам шинж
o Хөгжлийн бүх хүрээний эмгэгүүд (Аутизм)
(Жич: Энэ нь өргөн тодорхойлолтод ордог өвчний бүрэн жагсаалт биш бөгөөд зөвхөн сонгож авсан хэд нь юм.Эдгэрээс өөр олон өвчин байдаг.)

Өөр хэдэн тодорхойлолтыг авч үзвэл:
- Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн оюун ухааны үйл ажиллагаа нийгэмд дасах чадвар нь харьцангуй их хэмжээгээр мөн нийгмийн ур чадвар ихэнхдээ хязгаарлагдмал байдаг.

- Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүн "ердийн" or "дундаж" хүнтэй харьцуулахад ухаан шаардагдсан нэг болон хэдэн зүйл хийхдээ нилээд хүндрэлтэй байдаг.

- Оюуны ердийн хэмжээ,дасах зохицох чадвар мөн сурлагадаа их хэмжээгээр хоцрогдолтой байдаг хүмүүс.

Тухайн нөхцөл бүрт анхаарах хэрэгтэй зүйлс нь харилцан адилгүй бөгөөд сургагч (мөн бусад хүмүүс) зааж сургаж байхдаа тодорхойлолт болон хэлбэрт баригдахгүй байх нь зүйтэй. Оюуны хөгжлийн бэрхшээлтэй холбоотой маш олон асуудал байдаг бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй байж болох хүүхдэд зааж сургах, тодорхойлох, тусалж дэмжихээсээ өмнө тэр бүгдийг анхаарч үзэх нь хэрэгтэй.

Оюуны хөгжлийн бэрхшээл нь насан туршийн бөгөөд буцаах боломжгүй.

Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд нь тухайн хязгаарлалттайгаа амьдарч сурах боломжтой. Нийгмийн ур чадвар мөн сэтгэлийн хөдөлгөөнөө яаж зохицуулахыг сурч болно.

Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд нь доорх зүйлүүд дээр бэрхшээлтэй тулгардаг:
- Ой тогтоолт, санах ой( урт болон богино хугацааны)
- Ойлгох, хүлээж авах(юмыг өөр талаас нь хардаг)
- Анхаарлаа нэг юманд төвлөрүүлэх (богино хугацаанд үргэлжилдэг)
- Анхаарал хандуулах (амархан сатаардаг)
- Бодол боловсруулах(юм ойлгохдоо удаан)
- Ерөнхийлөлт(ухагдахуунаар бодох;муур нохой 2 –улаа амьтан юм)
- Дасан зохицох чадвар (яаж авирлах вэ/ юмыг өөр өөр нөхцөлд харах)
- Нийгмийн ур чадвар (бусадтай харилцах)
- Асуудлийг шийдвэрлэх чадвар(Асуудлыг өөр өөрөөр шийдвэрлэх)
- Бүтээлч чадвар(өөрөөр сэтгэх;нэг юм хийхдээ өөрийнхөө ухааныг ашиглах)
- Төсөөлөн бодох чадвар(бодит амьдрал дээр хараагүй мөртөө төсөөлөх)
- Шалтгаалуулах (логик ухаан)




2.Шалтгаан:

Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг ихэнхдээ бага сургуульд ороход танигддаг. Багш нар нь тэднийг юм сурахад хүндрэлтэй байгааг анзаардаг.
Оюуны хөгжлийн бэрхшээлийн шалтгаан:
- Генийн– хромосом,ген
- Цус ойртолт
- Хэт дутуу төрөлт (e.g. Хүчилтөрөгчийн дутагдлаас болоод тархи нь гэмтэх )
- Жирэмсний хүндрэлүүд (Жишээ нь: Эх нь жирэмсний эхэн үедээ салхин цэцэгтэй байх, эсвэл жирэмсэн үедээ архи согтууруулах ундаа ба мансууруулах бодис хэрэглэх)
- Хүүхдийн өвчин (Жишээ нь: Менингит, улаан бурхан)
- Тархины гэмтэл
- Орчны нөлөө(Жишээ нь: хар тугалганы бохирдол, хордолт)
Гэвч ихэнх тохиолдолд шалтгаан нь тодорхойгүй байдаг.


3.Оюун ухааны хөгжлийг дэмжих нь

3.1Эхний жил
Эхний жилдээ эцэг эх хүүхдийнхээ оюун ухааныг доорх байдлаар хөгжүүлж болно.
- Хүүхэдтэйгээ ярих
- Хүүхэдтэйгээ тоглох
- Хүүхдээ эргэн тойронд нь юу болж байгааг харах боломжтой газар тавих
- Гараараа барьж, сонирхож болохуйц, анхаарйл төвлөрүүлэлтийг нь дэмжих тоглоом, зүйлс өгөх
- Түүнийг бэлэн болмогц шинээрсурсан зүйлийг нь хийлгэх (Жишээлбэл: Өөрөө хоолоо идэх)
- Эхний жилийн төгсгөлд хүүхэддээ юм уншиж, үлгэр ярьж, зураг үзүүлж эхэл.

3.2 Хоёр дахь жил
Дараагийн жил нь эцэг эхчүүд доорх зүйлүүдийг хүүхдээрээ хийлгэвэл оюун ухааныг хөгжүүлэхэд нэмэр болно:
- Ярих
- Шинээр сурсан зүйлийг нь хийлгэх – өөрөө хувцасаа өмсөх,зураг зурах,тоглоом тоглох
- Сониуч байж, асуулт асуулгах
- Шинэ газар үзэх
- Бусад хүххдүүдтэй тоглох
- Төсөөлөн өодох чадварыг нь хөгжүүлэх тоглоомоор тоглох
- Бүтээлч байж, юм хийх
- Үлгэр сонсох
- Ном эргүүлэх


3.3 Хийж болох зүйлүүд, ашиглагдах хэрэгсэл
Оюун ухааны хөгжлийг дэмждэг үйл ажиллагаа ба ашиглагдах хэрэгслүүд:
Таавар
- Дүрсийг ангилах
- Дэлгэмэл таавар
- Таавар (3-12 хэсэгтэй)
- 3-хэмжээст таавар
Хүүхдүүд дүрс болон орон зайн талаар мэдлэгтэй болдог. Бас юмыг ангилж, хослуулж сурдаг. Томрох тусам тэдний таах нь багасаж тааврийг хэсгүүдийг нийлүүлэхдээ бодож учирлах чадвараа ашигладаг болно.
Оюуны чадварууд: ангилах, анхаарлаа хандуулах, анхаарлаа төвлөрүүлэх

Эд зүйлсийг ангилах
- Товчлуур
- Хуванцар хэлбэр дүрс
Хүүхдүүд юмыг ангилах, эрэмблэх, бүлэглэхдээ өнгө, дүрс, хэмжээг нь хардаг. Жишээ нь хүүхдээс бүх хөх өнгийн машинуудыг юм уу, шар өнгийн товчлуурыг олохыг хүсэж болно.
Оюуны чадварууд: ангилах, анхаарлаа хандуулах, анхаарлаа төвлөрүүлэх


Оёдлын карт, хэлхдэг шүрнүүд
Хүүхдүүд хээ дүрс, өнгөний талаар ойлголттой болно.
Оюуны чадварууд: ангилах, анхаарлаа хандуулах, анхаарлаа төвлөрүүлэх

Кимийн тоглоом
Энэ тоглоомонд тавиуран дээр юмнууд тавиад тэрэн дундаасаа нэгийг авдаг. Хүүхдүүд юу байхгүй байна вэ гэдгийг бодож олох хэрэгтэй.
Оюуны чадварууд: ой тогтоолт, анхаарлаа хандуулах, анхаарлаа төвлөрүүлэх

Өрдөг тоглоомууд
- Дупло
- Лего
- Модон шоонууд
Хүүхдүүд орон зай, хэлбэр дүрс, бүтцийн тухай сурдаг. Мөн тэдэнд хослуулах, ангилах бас хэмжээг тодорхойлох зэрэг шаардлагатай болдог.
Оюуны чадварууд: ангилах, анхаарлаа хандуулах, анхаарлаа төвлөрүүлэх

Хослуулах тоглоомууд
- Лото
- Ижлийг олох
- Пелманизм/ой тогтоолт
- Дөрвөл
Энэ төрлийн тоглоомууд нь хүүхдүүдийг юмыг ангилах, ижилсүүлэхэд нь тусалдаг. Пелманизм нь хүүхдүүдийг өрөөсөн картны нөгөө ижлийг нь хаана харснаа санах байдлаар ой тогтоолтонд нь тусалдаг – картнуудыг доош нь харуулж тавиад хүүхдүүд тэрнээс нь нэг карт сугалж ижлийг нь олдог.
Оюуны чадварууд: ангилах, ой тогтоолт, анхаарлаа хандуулах, анхаарлаа төвлөрүүлэх

Уутан доторх юмыг тэмтэрэх
Хүүхдүүд уутан дотор байгаа юмыг мэдэрч таахыг оролддог.
Оюуны чадварууд: ангилах, ой тогтоолт, анхаарлаа хандуулах, анхаарлаа төвлөрүүлэх

4.Шинж тэмдэг
Оюун ухааны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд гаднаасаа танигдахгүй байх нь бий. Тийм ч учраас тухайн хүүхдийн эргэн тойрон дахь хүмүүс ихэнхдээ түүнийг эрүүл гэж боддог.
Таны хүүхэд чинь оюун ухааны хөгжлийн бэрхшээлтэй байна уу гэдгийг олж мэдэх хэдэн энгийн арга байдаг.
- Хэл ярианы бэрхшээлтэй байх
- Хэлж буй зүйл, онигоо, тоглоом шоглоомыг ойлгохдоо бэрхшээлтэй байх
- Бичих, тоо бодохдоо бэрхшээлтэй байх
- Өөрийгөө илэрхийлэх болон бусдийн сэтгэлийн хөдөлгөөнийг танихдаа бэрхшээлтэй байх
- Бусдын сэтгэлийн хөдөлгөөний хариуд бодож тунгаахгүйгээр огцом сэтгэл хөдлөлөөр хариу барьдаг.
- Хийсвэрээр бодох чадваргүй байх ( цаг хугацаа, хэмжээ мөн орон зай)
- Хэрэв нэг зүйлийг яг нэг хэлбэрээр сурсан бол өөр нөхцөлд яг адилханаар давтан хийж чадахгүй байх.
- Жирийн байх, бусадтай тохирч, нийцэхийг хүсдэг учир амархан бусдын нөлөөнд автдаг
- Бусадтай найз нөхөр болох тэрийгээ үргэлжлүүлэхдээ бэрхшээлтэй
- Ямар нэг юмыг гүйцэтгэхдээ их зовнидог учир өөрийгөө илүү юм уу аль эсвэл дутуу үнэлдэг.
- Нөхцөл байдлыг ойлгож,тэр дадлаасаа суралцахдаа бэрхшээлтэй тулгарах
- Өөрсдийн болон бусдын зан авирын шалтгааныг, үр дүнг харж чаддаггүй.
- Бодохгүйгээр сэтгэлийн хөдөлгөөнөөр хамгийн түрүүн хариу үйлдэл хийдэг.

Thursday, May 26, 2011

ХРОМОСОМЫН ӨӨРЧЛӨЛТТЭЙ ХҮҮХДҮҮДЭД ТУСЛАХ САН




http://www.dsassociation.mn/

Тархиний саажилттай хүүхдэд өөр ямар бэрхшээл тулгарч болзошгүй вэ?

Тархиний саатай хүүхдүүдийн зарим нь тархин дахь гэмтлээсээ шалтгаалан өөр хавсарсан бэрхшээлтэй байдаг. Тархиний аль хэсэг гэмтсэнээс шалтгаалан хүүхдийн гэмтлийн хүнд хөнгөн нь тодорхойлогдоно. Тархиний саажилттай хүүхэд бүхэн давхар хавсарсан бэрхшээлтэй байх албагүй гэдгийг ойлгох нь хамгийн чухал. Зарим энгийн бэрхшээлээс дурдвал:

1. Сурах бэрхшээл: таны хүүхэд аливаа юманд анхаарлаа хандуулахдаа муу, үйл хөдлөлөө хянаж төлөвлөх зэрэгт асуудалтай, хэл болон аливаа юмыг хүлээж авахдаа бэрхшээлтэй байж болно.

2. Оюун ухааны бэрхшээл: Тархиний саатай хүүхдүүдийн оюун ухааны чадвар нь энгийн хэлбэрээс хүнд болон бүр оюун ухааны хүнд ноцтой хэлбэрийн түвшинд хүртэл орсон байж болно. Энгийнээр хэлэхэд хэл ярианы бэрхшээлтэй, шүлс нь гоождог, бие бялдрын хүнд хэлбэрийн согогтой хүүхдүүдийн оюун ухааны чадвар нь голдуу доогуур түвшинд байдаг.

3. Харилцааны бэрхшээл: таны хүүхэд юм ойлгохдоо тааруухан мөн бусдад өөрийн хүсч байгаа зүйлээ, санаа бодол болон сэтгэл хөдлөлөө илэрхийлэхдээ муу байж болно. Тэд ямар нэгэн юмны заавар зааварчилгаа, мэдээ мэдээллийг дахин давтах эсвэл өгүүлбэрийг утга санаатай эвлүүлэн хэлэх зэргийг яг бүрэн гүйцэд мөрдөж чаддаггүй. Ярихдаа өөрийн гаргаж буй дуу авиаг хянаж чадахгүй эсвэл үг яриагаа тод тодорхой хэлэхэд хүндрэлтэй байна. Эдгээр зүйлс нь цаашид сурах чадвар болон найз нөхөдтэй болоход сөргөөр нөлөөлдөг.

4. Хооллох бэрхшээл:
Ярихдаа амныхаа булчинг хянаж зохицуулах бэрхшээлтэй адил тархиний саатай хүүхдүүд хооллож ундлах аюулгүй байдлын тал дээр бэрхшээл бас байна. Тэд хоолоо жажлах, залгихдаа болон хоолоо идэж байхдаа амаа хааж чадахгүйн улмаас амнаасаа унагах, асгах зэрэг хүндрэлүүд бий болно. Заримдаа хүүхдүүд хооллож байхдаа хахаж цацах эсвэл хоол унд нь ходоодруу нь биш уушигруу орох тохиолдол гарна.

5. Мэдрэхүйн бэрхшээл: хүүхдүүд аливаа зүйлд хүрэхэд тухайн зүйлдээ хүрсэн тэр мэдрэмж нь өөр байх. Эдгээр хүүхдүүд магадгүй хараа болон сонсголын бэрхшээлтэй байж болно.

6. Уналт: анагаах ухаанд тулгарч буй хүндрэлийн нэг нь таталт юм. Хэрвээ хүүхэд татвал энэ нь багш, эцэг эх, найз нөхдөд нь айх сэтгэгдэл төрдөг. Эдгээр хүмүүс буюу татдаг хүүхдийн хүрээллийн хүмүүс хүүхэд таталт өгөхөд хэрхэн ямар арга хэмжээ авах талаар мэдээлэлтэй байх шаардлагтай.

Эцэг эхчүүдэд зориулсан майга тавхайн талаарх мэдээлэл


Майга хөл гэж юу вэ?


- Майга хөл нь төрсөн хүүхдийн үе болон ясанд хамгийн их тохиолддог согог юм. Энэ нь 1000 хүүхэд тутмын 1-д нь тохиолддог.
- Шалтгаан : Майга хөлний шалтгаан нь одоог хүртэл тодорхой биш байгаа боловч энэ нь генийн гаралтай гэж үзэж байгаа үүнд эцэг эхийн зүгээс шалтгаалсан ямар ч зүйл байдаггүй. Тийм учраас эцэг эхчүүд хүүхдээ майга тавхайтай төрлөө гээд өөрсдөндөө буруу өгч гэмших хэрэггүй. Эхний хүүхэд нь майга тавхайтай гарвал дараах 2 дох хүүхэд нь майга тавхайтай төрөх нь 30 төрөлтөөс 1-д нь тохиолддог.

Өвчний цаашдын явцыг урьдчилан дүгнэх :
майга тавхайг сайн эмчилвэл хүүхдэд нээх удаан хүндрэл учруулалгүй байж чадна.


Зорилго : хүүхдийн булчин, шөрмөс, ясыг зөөлөн аргаар зөв хэлбэрт нь оруулж өгвөл хүүхдийн яс цаашид зөв байрлалтай өсөж ургах болно.
Хэрхэн зөв байрлалд оруулах: хүүхдийн хөл болон тавхайг гипстээд зөөлөн эд эсийг сунгаж өгдөг – энэ нь бага зэрэг удаан үргэлжлэх боловч хүүхдийн хөлийг зөв байрлалд оруулж чаддаг.
Гибс тавиад хүүхдийн хөл зөв байрлалд нэгэнт орсон бол хүүхэд тусгай хөндлөвчтөй гутал өмсөж хөлийнхөө хэлбэрээ зөвөөр хадгалах хэрэгтэй болдог.

Гибс тавих явц:
Гибстэй хөлөө арчлах:
- Гибстдүүлсэн хөл нь хүүхдийн цусны эргэлтэнд өөрчлөлт оруулах эрсдэлүүд гарч ирдэг.
• Хүүхдийн хурууг дарж үзэж шалгаж байх хэрэгтэй – хөлний хурууг дараад үзэхэд тухайн газартаа цайраад үндсэн өнгө нь буцаад хурдан хэвэндээ орох ёстой,хэрвээ тэгэхгүй бол хөдөлгөөн засалчтайгаа уулзах буюу гибсээ хурдан авах арга хэмжээ авна.
- Гибсээ хуурай цэвэр байлгана /гадна талыг нь/
• Хүүдийг усанд оруулах үедээ гибстэй хөлийг нь уутанд битүү ороогоод бамбалзуураар угааж цэвэрлэнэ.
- Хэрвээ хэвтэж амрах бол хөлийг нь дэрэн дээр тавьж хэвтүүлнэ.
- Гибснийхээ ирмэгнээс болгоомжлох хэрэгтэй – ирмэг нь хатуу болчихвол арьсийг зүсэж гэмтээж болзошгүй байдаг, хэрвээ арьсийг нь зүсвэл яаралтай хөдөлгөөн засалчтайгаа ярих эсвэл гибсийг салгаж авах хэрэгтэй.
- Гибстэй хөлрүүгээ ямар нэгэн зүйл шургуулж хийж болохгүй- хэрвээ ямар нэгэн юм хийгээд тэр нь гарахгүй гацчихвал гибсээ хурдан тайлах хэрэгтэй.
- Хэрвээ доорхи зүйлс тохиолдвол хөдөлгөөн засалчтайгаа уулзах буюу гибсээ салгаж авах хэрэгтэй:
• Гибстэй хөлнөөс эвгүй муухай үнэр гарах эсвэл ус шүүрч байвал
• Гибсний үзүүр хавиар улайх эсвэл юм туурвал
• Хүүхдийн хөлний хуруунд цусны эргэлт очиж байгаа эсэх
• Гибс хөдлөх/ өөрөө унах
• Хүүхэд таагүй байвал
- Гибсдэх явц
• Хөдөлгөөн засалч хүүхдийн хөлний хамгийн зөв байрлалыг олох
• Тусгай зөөлөн хөвөн даавууг яс болон арьсийг гэмтээхээс сэргийлж гибснийхээ доор тавина.
• Нойтон гибс болон марл нь хүүхдийн хөлөнд яг зөв байрлалаар тавигдах хэрэгтэй
• Гибсийг хаттал нь хөлөө хөдөлгөлгүйгээр бүрэн хатаах хэрэгтэй / энэ үеэр их халууцах болно/
• Хүүхэд гибс тавиад бүрэн хатаад дуустал нь газар гишгэж болохгүй- ойролцоогоор 12 цаг
• Гибсийг 5 хоногийн дараа авна, тэр үед хүүхэд сайн усанд орох боломжтой.
• Дараагийн тавих гибс нь өмнөхөөсөө илүү хөлийг сунгаж илүү дээр байрлалд оруулахаар тавигдана.
• Дээрх үйл явц нь 6-8 удаа давтагдана, хөлний байрлалаа зөв болтол
• Эхлээд зөв хэлбэр, байрлал дараа нь түүнийгээ хэвээр хадгалахын тулд чиг хэрэглэнэ.
Чиг хэрэглэх явц:
• Майга хөлний согог нь гибс тавиад хөлний хэлбэр зассан ч чиг зүүхгүйгээр үр дүнд хүрэхгүй.
• Хөндлөвчтэй гутал нь дундуураа урт холбоостой бөгөөд үүнийг 70градус гадагшаа нь эргүүлээд энэ байрлалаар байлгана
• Чигийг 3 сарын турш өдрийн 23 цагаар өмсөөд үүнийхээ дараа хүүхэд 4-5 нас хүртэлээ өдөр унтахдаа болон шөнө унтахдаа л зөвхөн өмсөнө.
• Хүүхдэд тавгүй байсан ч чигийг тайлж болохгүй.
• Заавар:
Чигийг өмсөхдөө зөвхөн нэг л оймс өмсөнө

ХҮҮХЭД ӨСГӨХӨД ТУСТАЙ 9 ЗӨВЛӨГӨӨ

Хүүхэд өсгөх нь дэлхий дээрх хамгийн хэцүү боловч бахдалтай ажил билээ.
Энд эцэг эхийн хувьд илүү сэтгэл хангалуун байх мөн хүүхэдтэйгээ хамт жаргалтай байхад тустай хүүхэд өсгөх 9 зөвлөгөө бий.

1.Хүүхдийнхээ өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүл

Хүүхдүүд нярай байх цагаасаа эхлэн өөрийгөө эцэг эхийнхээ нүдээр харж мэдэрч эхэлдэг.Таны дууны өнгө,биеийн хэл, таны хэлж хийж байгаа бүгдийг тусгаж авдаг.Эцэг эхийн хувьд таны хэлж байгаа үгс, хийж байгаа үйлдэл чинь тэдний бий болж байгаа өөртөө итгэх итгэлд нь юунаас ч илүү нөлөөлдөг. Амжилт нь бага ч байсан гэсэн магтах нь өөрөөрөө бахархахад нь нөлөөлж, хүүхдийг бие даан юм хийлгэх нь өөрийгөө чадвартай, чадалтай гэж бодоход хүргэнэ. Яг эсрэгээр гутаасан үг хэллэг, бусад хүүхдүүдтэй харьцуулж мууг нь харуулах нь хүүхдийг хэнд ч хэрэггүй хүн мэтээр төсөөлөхөд хүргэдэг

Дэндүү их ууртай, зэвүүн өгүүлбэр юм уу үгийг зэвсэг болгон ашиглахаас зайлсхий. "Ямар тэнэг юм хийдгийн!" эсвэл "Чи дүүгээсээ илүү хүүхэд шиг аашилж байна!" гэх мэт үг нь хүүхдэд биеийн гэмтэлтэй адил хэмжээгээр нөлөөлдөг. Үгээ анхааралтай сонгож, энэрэнгүй бай.Хүүхэддээ хүн бүр алдаа хийдэг мөн тэд алдаа хийлээ ч гэсэн, тэдний яаж аашилж байгаа нь таалагдаагүй үед ч гэсэн та түүнд хайртай хэвээрээ байдгийг ойлгуул.

2. Хүүхдээ зөв юм хийж байхад нь барь

Та нэг өдөрт хүүхэддээ хэдэн удаа сөрөг ханддагаа бодож байсан уу? Бодоод үзвэл та магтаж, сайшаадгаасаа илүү шүүмжилдэг гэдгээ олж мэдэх байх. Хэрэв та, хэдийгээр цаад санаа нь сайхан ч гэсэн танийх шиг ийм сөргөөр удирдан чиглүүлдэг даргатай байсан бол ямар байхав?
Хамгийн сайн нөлөөлдөг зүйл нь хүүхдийг юмыг зөв хийж байхад нь барих: "Чи надаар хэлүүлэлгүйгээр ороо хураачихсан байна — Ямар сайн юм бэ!" эсвэл "Би чамайг дүүтэйгээ их тэвчээртэй тоглож байгааг чинь харлаа." Ойрийн үед биш ч байлаа ч гэсэн эдгээр үг хэллэгүүд нь байнгын зэмлэлээс илүүтэйгээр сайн үйлдэл хийхэд нөлөөлнө.

Өдөр бүр магтах нэг зүйл олохыг заншил болгоорой.Шагнаж, урамшуулахдаа өгөөмөр бай— таны хайр, тэврэлт,магтаал чинь гайхалтай үйлчлэх бөгөөд хангалттай шагнал билээ. Төдөлгүй та хийлгэхийг хүссэн үйлдлээ илүү олон олж харах болно.

3. Хязгаар тогтоож, мөрддөг дүрэм журамдаа үнэнч бай

Аль ч гэр бүлд дурам жүрам гэдэг зайлшгүй шаардлагатай зүйл байдаг. Дүрэм журамтай байхын гол зорилго нь хүүхдийг зөв үйлдэлд, өөрийгөө хянахад сургах юм. Таны тогтоосон хязгаарыг тэд давах гэж оролдож магадгүй гэхдээ хариуцлагатай хүн болохын тулд хэмжээ хязгаар тэдэнд хэрэгтэй.
Гэртээ дүрэм тогтоох нь та хүүхдээс юу хүсэж, хүлээж байгааг ойлгоход нь тусалж, өөрийгөө хянах чанарыг хөгжүүлдэг.Жишээлбэл: Гэрийн даалгавраа хийж дуусахаас өмнө зурагт үзэж болохгүй, хочоор дуудах эсвэл гомдоохоор тоглоом шоглоом хийж болохгүй.

Та тодорхой системтэй байх хэрэгтэй: Анхны удаа сануулахдаа завсарлах цаг юм уу ямар нэгэн эрхийг нь хасах.Эцэг эхчүүдийн хийдэг нийтлэг алдааны нэг нь шийтгэлээ нэг хэвийн чанартай байлгадаггүй.Та хүүхдээ нэг өдөр ярилцаж, дараагийн өдөр нь тоохгүй байгаа мэт аашилснаар сахилга баттай болгож чадахгүй. Байнга хийх нь таны хүсээд байгаа юмыг тэдэнд сургадаг.

4. Хүүхдүүддээ цаг гарга


Эцэг эх, хүүхдүүдэд хамтдаа гоё юм хийх цаг гарах байтугай хоолоо хамт идэх цаг олдох нь бэрх байдаг. Гэхдээ хүүхдүүдэд үүнээс илүү гоё сайхан цаг байхгүй байх. Өглөө хүүхэдтэйгээ хамт цай уухын тулд 10 минутын өмнө босч бай, эсвэл аяга тавгаа угаахаа түр хойшлуулж орой хамт салхинд гар.Эцэг эхээсээ анхаарал халамж авахгүй байгаа хүүхдүүд аашилж, сахилгагүйтдэг яагаад гэвэл тэд

энэ байдлаар анхаарал татна гэдгээ мэддэг.
Олон эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хамт өнгөрөөх цагаа төлөвлөхдөө урамшдаг. Долоо хоног бүр хамтдаа байх `Тусгай үдэш` -тэй болж, тэр орой юу хийхийг хүүхдээрээ сонгуул. Мөн дотно байх өөр зам хайгаарай — хүүхэддээ бэлдсэн өдрийн хоолны саванд дурсгалтай бичиг үлдээх юм уу өөр гоё зүйл хийх.
Өсвөр насны хүүхдүүд бага насны хүүхдүүдтэй харьцуулахад эцэг эхийн анхаарал арай бага шаарддаг. Учир нь эцэг эхчүүд, өсвөр насны хүүхдүүдийн хамтдаа хийж болох зүйл багассан байдаг, тийм ч учраас өсвөр насны хүүхэд нь ярилцахыг хүсэх юм уу гэр бүлийн арга хэмжээнд оролцохыг хүсэх үед эцэг эхчүүд завтай, бэлэн байх хэрэгтэй. Өсвөр насныхаа хүүхэдтэй хамт концерт үзэх, тоглоом тоглох мөн бусад арга хэмжээнд оролцох нь халамжийг харуулдаг ба хүүхдийнхээ, түүний найз нөхдийн талаар илүү чухал зүйлийг таньж мэдэхэд тустай.
Хэрвээ та ажил хийдэг эцэг эх бол санаа зовох хэрэггүй, буруутай гэж бодох хэрэггүй. Хамгийн гол нь та тэдний төлөө юм хийх нь чухал, хэдийгээр жаахан ч байсан гэсэн — попкорн хийж өгөх, хөзөр тоглох, дэлгүүр хэсэх гэх мэт таны хүүхдүүдийн мартахгүй зүйлүүд юм.

5. Сайн үлгэр дууриалал бай

Бага насны хүүхдүүд нь эцэг эхээ харж яаж аашлах талаар их юм сурдаг.Бага байх тусам илүү их дохио,үйлдэл сурдаг. Хүүхдийнхээ өмнө уурлаж,аашилж эхлээсээ өмнө ингэж бодоорой: та хүүхэд чинь уурласан үедээ ингээсэй гэж хүсэж байна уу? Хүүхэд чинь таныг ажиглаж байдгийг байнга санагтун. Судалгаагаар юм хум цохидог хүүхдүүд гэртээ түрэмгийллийн үлгэр дууриалалтай байдаг нь тогтоогдсон.
Хүүхэддээ бий болгохыг хүсдэг чанаруудыг өөрөө үлгэрлэж үзүүл: хүндлэх, нөхөрсөг байдал,шударга зан чанар,сайхан сэтгэл,тэвчээр хатуужил. Амиа хичээдэггүй чанарыг харуул. Ямар нэгэн урамшуулал хүлээлгүйгээр бусад хүмүүсийн төлөө юм хий.Баярласнаа илэрхийлж, магтаал сайшаал хэл.Хамгийн гол нь хүүхдүүдээ бусад хүн таньд яаж хандаасай гэж боддог шигээ хандаарай.

6. Харилцааг нэн тэргүүнд тавь

Та эцэг эхийн хувьд "Тэгж хэлж" байгаа болохоор хүүхдүүд бүгдийг зүгээр л хийчихнэ гэж бодоод хэрэггүй.Тэд томчууд шиг л тайлбар хүсэж, мэдэж авах эрхтэй байдаг. Хэрвээ бид цаг гаргаж тайлбарлахгүй бол хүүхдүүд бидний мөрддөг үнэт чанар, учир шалтгаанд итгэхээ больж, тэдгээрийн зөв эсэхэд эргэлздэг. Хүүхдүүдтэйгээ хамт учрыг нь тунгаадаг эцэг эхчүүд хүүхдүүддээ юмыг ойлгуулж, шүүмжилдэггүй хэлбэрээр сурахад зам тавьж өгдөг.
Таны юу хүсэж байгаа чинь тоддорхой байх ёстой.Хэрэв ямар нэгэн асуудал байгаа бол тайлбарла, юу гэж бодож, юу мэдэрч байгаагаа хэлээд хамтдаа шийд гаргахын тулд хүүхэдтэйгээ ярилц.Шийдвэрээ гаргахдаа үр дагавар бодолцож үзэхээ мартуузай.Бодсон саналаа хэл, сонголт өг.Мөн хүүхдийнхээ хэлж байгаа саналыг хүлээж авахад бэлэн бай. Харилцан тохиролц.Шийдвэр гаргахад хувь нэмэр оруулсан хүүхдүүд хэрэгжүүлэхдээ илүү урам зоригтой байдаг.

7. Уян хатан, өсгөж хүмүүжүүлэх аргаа өөрчлөхөд бэлэн байх


Хэрвээ та ихэнхдээ хүүхдийнхээ хийсэн юманд `сэтгэл дундуур` байдаг бол энэ нь магадгүй та дэндүү боломжгүй зүйл хүсдэгийг харуулж байж болох юм. "Тийм байх ёстой" гэдэг үгийг байнга бодож, ашигладаг эцэг эхчүүд (жишээлбэл "Миний хүүхэд одоо горшоконд суугаад сурчихсан байх ёстой") энэ сэдвээр илүү юм уншиж, судлах эсвэл хүүхдийн мэргэжилтнүүдтэй ярилцах нь тустай байх болно.
Хүүхдийн орчин нь хийж байгаа үйлдэл,зан авирт нь нөлөөлдөг тийм учраас орчныг нь солисноор үйлдэл, зан авир нь өөрчлөгдөнө.Хэрэв та 2 настай хүүхэддээ байнга "үгүй" гэж хэлж байгаагаа анзаарвал өөрийн эргэн тойрноо хийж болохгүй зүйл аль болох бага байлгахаар өөрчлөөрөй.Энэ нь хоёуланд чинь уурлаж,цухалдахгүй байхад тустай.
Хүүхэд чинь өөрчлөгдөх явцад та өсгөн хүмүүжүүлэх арга барилаа өөрчлөх шаардлагатай болно. Одоо хэрэглээд болоод байгаа арга барил чинь нэг 2 жилийн дотор үйлчлэхээ болино.
Өсвөр насны хүүхдүүд эцэг эхээсээ илүүтэйгээр үе тэнгийнхнийсээ үлгэр дууриалал авдаг.Хэдийгээр ийм боловч өсвөр насны хүүхдээ бие даалгахын зэрэгцээ чиглүүлж,зөв дүрэм мөрдүүлж,дэмжсэн хэвээр бай.

8. Таны хайр ямар нэгэн зүйл дээр тогтдоггүйг харуул


Эцэг эхийн хувьд та хүүхдээ засаж,залруулж, чиглүүлэх үүрэгтэй. Гэвч та яаж засаж залруулж байгаагаас хүүхэд тань хүлээж авах эсэх нь шалтгаалдаг. Та хоёрын санаа зөрөлдсөн үед түүнийг буруутгах,шүүмжлэх, өө сэв эрэхээс залсхий яагаад гэвэл энэ өөртөө итгэлгүй болгодог мөн үзэн явалтад хүргэж болзошгүй.Үүний оронд шийтгэх, дэг журманд оруулж байгаа үедээ ч гэсэн урам хайрлаж, дэмжиж байгаарай. Дараагийн удаа та тэднээс илүү сайн байхыг хүсэж, хүлээж байгаа ч гэсэн тэднийг үргэлж хайрладаг гэдгийг тэд мэддэг байх ёстой.

9. Эцэг эхийн хувьд та өөрийн хэрэгцээ, хэмжээ хязгаараа мэддэг байх

Та үүнтэй нүүр тулгарах хэрэгтэй- та ч мөн төгс төгөлдөр эцэг эх биш шүү дээ, хэн ч тийм байж чадахгүй.Өрхийн толгойлогч болохын хувьд таньд өөрийн гэсэн сайн, муу талууд бий. Өөрийн ур чадвараа мэдэр — "Би хайр халамжтай,хийж байгаа юмандаа өөрийгөө зориулж чаддаг." Муу талуудаа засна гэж өөртөө амла — "Би дэг журам мөрдүүлэхдээ нэг хэвийн байх хэрэгтэй."Өөрөөсөө, ханиасаа, хүүхдүүдээсээ бодитой зүйл хүсэн хүлээж бай. Та бүхнийг мэдэж байх албагүй — өөрийгөө уучилж, өршөөж бай.
Өсгөн хүмүүжүүлэх ажлыг хийж болохуйц ажил байлгаарай.Бүгдийг нэг зэрэг шийдэх гэж оролдохынхоо оронд хамгийн гол зүйлүүд дээр анхаарлаа төвлөрүүл.Та туйлдаж, сэтгэлээр унасан үедээ үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.Өсгөн хүмүүжүүлэх ажлыг заримдаа хажуу тийш нь тавьж таныг аз жаргалтай хүн(ханьтайгаа хоёулаа) болгодог өөрийн чинь хийх дуртай зүйлийг хийгээрэй.
Өөрийн хэрэгцээн дээр анхаарлаа төвлөрүүлэх нь таныг хувиа хичээсэн болгохгүй.Энэ нь зөвхөн та өөрийнхөө сайн сайхан байхад санаа тавьдаг гэсэн үг бөгөөд хүүхдүүддээ үлгэр дууриалал болох нэг чухал чанар юм.

Эцэг эхчүүдийн ихэвчлэн асуудаг асуулт “манай хүүхэд бусад эрүүл хүүхдийн адил болж чадах уу?”

Хөнгөн хэлбэрийн тархиний саажилттай хүмүүс ямар нэгэн үйлдэл хийхдээ бусдын туслалцаагүйгээр хийдэг. Энэ нь ихэнх хүмүүст тааламжтай байдаг. Харин бусад саажилттай хүмүүс хоол унд идэхэд, бие засах өрөө ашиглахад бусдын туслалцаа хэрэгтэй болдог. Мөн явах буюу харилцахад тусгай багаж төхөөрөмж хэрэглэдэг жишээ нь тэргэнцэр болон явуулагч гэх зэрэг.

Шинэ технологи нь их том өөрчлөлтийг саажилттай хүмүүст бий болгосон. Тусгай хэрэгсэл ашигласнаар саажилттай хүмүүс бусад хүмүүсийн адил цахим машин дээр ажиллаж найз нөхөдрүүгээ захидал бичих, ажлын байр хайх болон бусад энгийн ажилчдын адил ажиллаж чадах боломжтой болсон.

Тархиний саажилттай хүмүүсийн ирээдүй ямар байх вэ?

Тархиний саажилт бол удаан хугацааны өвчлөлт бөгөөд ерөнхийдөө булчингийн сулрал, чангарал болон эвгүй хөдөлгөөнүүд тухайн хүний амьдралын туршид л байж байдаг. Тархиний саажилттай хүмүүст бүхэл амьдарлынх нь туршид тэдний бэрхшээл нь үргэлжилнэ. Тийм учраас хүүхдэд аль болох эрт арга хэмжээ авч өөрийнх нь хүрч болох бүрэн чадварт нь хүргэх талаар бүхий л боломжыг хангаж өгөх хэрэгтэй. Хэдийгээр арга хэмжээ авах хэрэгтэй ч энэхүү өвчинийг эмчлэх ямар ч эмчилгээ байдаггүй.

Ихэнх тархиний саажиллтай хүмүүс урт насалдаг. Харин бусад төрлийн хавсарсан өвчинтөй хүмүүсийн хувьд тэдний наслах хугацаа харьцангуй бага байдаг. Иймэрхүү хүмүүст магадгүй наснаасаа эрт хөгшин хүнд тохиолдох өвчний шинж тэмдэгүүд илэрч болох юм. Жишээ нь: тархиний саажилттай хүнд ясны сийрэгжилт 20 настайд илэрдэг байх жишээтэй. Энэ ясны сийрэгжилт нь эрүүл хүнд бол 50 болон түүнээс дээш насанд нь илэрдэг.

Тархиний саажилттай хүмүүст өөр ямар бэрхшээлүүд тулгарч болох вэ?


Сонсголын бэрхшээл
– тархиний саажилттай хүмүүст заримдаа сонсох эрхтэн нь гэмтдэг.

Харааны бэрхшээл - тархиний саажилттай хүмүүст заримдаа харах эрхтэнд нь ямар нэгэн бэрхшээл бий болдог.

Унадаг өвчин - тархиний саажилттай хүмүүсийн зарим нь таталт өгдөг хүмүүс байдаг.

Хэлний бэрхшээл – зарим тархиний саажилттай хүмүүс амны булчин гэмтэснээс болоод хэл ярианы бэрхшээлтэй байдаг. Зарим хүмүүс их хөнгөн хэлбэрээр өртсөн байхад зарим нь бүр нэг ч үг хэлж чадахгүй ч байдаг. Сайн ярьж чаддаггүй хүмүүс харилцааны самбар болон, электрон харилцааны төхөөрөмж ашигладаг.

Хооллож ундлах бэрхшээл – тархиний саажилт нь амаа хаах болон нээхэд ажилладаг булчин болон, уруул хэлний хөдөлгөөнд өөрчлөлт оруулдаг. Зарим хүүхдүүд хоол идэхдээ жажлах болон залгихдаа бэрхшээлтэй байдаг.

Тархиний саажилт юунаас болж үүсдэг вэ?

Тархиний саажилтын шалтгаан нь тархиний аль нэг хэсэгт учирсан гэмтлээс болдог. Энэ нь төрөхөөс өмнөх тархиний хөгжлийн үед илэрдэг. Тархины саажилттай ихэнх хүмүүсийн хувьд шалтгаан нь тодорхой бус байдаг.

Энэ өвчнөөр өвчлөх магадлал нь дутуу төрөлт болон дутуу жинтэй төрсөн хүүхдүүдэд илүүтэй тохиолдоно. Түүчлэн жирэмсний явцад үүсэх элдэв осол гэмтлийн улмаас ураг гэмтэж, тархины саажилтын эмгэг үүсэх шалтгаантай болно.

Зарим тохиолдолд тархины гэмтэл дараах үед бий болно. Үүнд:

- Жирэмслэлтийн эхэн үед эх улаан бурхан өвчин туссан бол
- Жирэмсний үед ургийн өсөлт хэвийн бус явагдахад
- Урагт шаардлагатай хүчилтөрөгч дутагдcнаас болж. Төрөх үед тохиолдох хэвийн бус
хүндрэлээс шалтгаалж дээрх байдал мөн үүсэж болохыг орчин үеийн судалгаа тогтоосон байгаа.
- Дөнгөж төрсөн нярай хүүхэд менингит болон ховор тохиолддог тархи гэмтээдэг тархи нугасны өвчлөл зэрэг нь тархийг гэмтээх шалтгаан байж болно.
- Бага насандаа гадны элдэв гэмтэлд өртсөн бол. Жишээ нь ойрхон живэх, автомашины осол ч байж болно.

Австралын тархины саажилтын бүртгэлийн хэсэг үйл ажиллагаагаа түгээн дэлгэрүүлж байгаа бөгөөд энэ нь уг өвчнөөс сэргийлэх, хөндлөнгийн оролцоо болон үйлчилгээний хангамжын талаарх ирээдүйн судалгаанд томоохон хөтөч нь болж өгөх юм.

Тархиний саажилтаас шалтгаалан биений аль хэсэг гэмтдэг бэ?

Hemiplegia нэг талын саажилт– биеийнх нь нэг талын гар хөл гэмтсэн

Diplegia хоёр мөчний саажилт - хоёр хөл нь хоёр гарнаасаа онцгой илүү гэмтсэн. Ийм хүүхдүүд ихэвчлэн болхи удаандуу хөдөлгөөнтэй гартай байдаг.

Quadriplegia 4 мөчний саажилт – хоёр гар, хоёр хөл нь гэмтсэн байдаг. Мөн гол нуруу,нүүр болон амны хэсгийн булчингууд гэмтсэн байж болзошгүй байдаг.

Тархиний саажилтын төрөл

Тархиний саажилтын үндсэн гурван төрөл байдаг:

Спастик тархиний саажилт буюу чангаралтай хэлбэр

Энэ нь хамгийн их тохиолддог тархиний саажилтын хэлбэр. Спастисити гэдэг нь булчингийн хөшүүрэл мөн чангарал юм. Булчин яагаад хөшүүн байдаг вэ гэхээр гэмтэлтэй тархинаас гарч байгаа мэдээлэл булчинд очихдоо буруу мэдээлэл дамжуулдаг. Энэ хамгийн их тохиолддог төрөл бөгөөд тархиний саажилттай хүмүүсийн 70-80%-ийг эзэлдэг.

Энгийн хүмүүс хөдөлгөөн хийхэд зарим хэсгийн булчингууд нь чанга зарим хэсгийн булчингууд нь тайван байж байдаг бол спастик тархиний саажилттай хүмүүсийнх хоёр хэсгийнх нь булчин чанга байдаг. Энэ нь хөдөлгөөн хийхэд хэцүү бүр түүнчлэн хөдлөхөд хэцүү болгодог.

Dyskinetic тархиний саажилт буюу хөдөлгөөний өөрчлөлттэй хэлбэр

Энэ төрөл нь тархиний саажилттай хүмүүсийн 10-20%-ийг хамардаг. Үүнд хоёр хэлбэр байдаг:
- Атетойд, энэ нь ямар ч хяналтгүй, удаан хэрнээ огцом хөдөлгөөн үзүүлдэг.
Dystonia, энэ нь үргэлжилсэн эсвэл тасалдсан булчингийн агшилтаас шалтгаалаад орооцолдсон мөн давтамжтай хөдөлгөөн үзүүлдэг хүмүүс.

Ataxic тархиний саажилт буюу тэнцвэргүйдэх хэлбэр
Энэ төрлийн саажилт нь их ховор тохиолддог. Шинж тэмдэг нь салагнасан хөдөлгөөн хийдэг. Энэ нь хүний тэнцвэр болон тохируулах баримжаа зэрэгт нөлөөлсөн байдаг.
Ер нь ихэнх хүмүүст энэ 3 төрлийн тархиний саажилтаас нэгээс илүү төрөл давхацдаг. Хамгийн их тохиолддог холилдсон хэлбэр нь спастик болон dystonia хоёр юм. Бусад нь ч мөн адил хосолсон байх боломжтой.

Тархиний саажилтын үндсэн нөхцөл:

Тархиний саажилтын үндсэн нөхцөл:

Тархиний саажилт нь хүний хөдөлгөөнд нөлөөлсөн удаан хугацааны бие махбодийн ерөнхий өвчлөлт юм. Энэхүү нөлөөлөл нь зөвхөн нэг гарны хөнгөн хэлбэрийн гэмтлээс эхлээд бүхий л биеийг хамарсан хөдөлгөөний дутагдал байж болно.

Гурван төрлийн тархиний саажилт байдгаас бүгд л хүний хөдөлгөөнд нөлөөлдөг.Хөдөлгөөнүүд нь урьдчилан хэлж болшгүй, булчингууд нь хөшүүн эсвэл чанга мөн зарим тохиолдолд хөдөлгөөн нь салганасан эсвэл чичихийлэлтэй ч байдаг.

Тархиний саажилттай хүмүүс таталт өгдөг байж болзошгүй байдаг мөн тэдний хэл яриа,хараа,сонсгол болон оюун ухаанд нь ч нөлөөлсөн бусад бэрхшээлүүд байдаг.
Хамгийн хөнгөн хэлбэрийн тархиний саажилттай хүүхдүүдээс бусад нь эхний 12-18 сартайд нь шинж тэмдэг илэрдэг. Энэ нь хүүхэд хийх ёстой хөдөлгөөнөө цаг тухайд нь хийж чадахгүй байгаагаар илэрдэг. Тархиний саажилттай байх хамгийн их эрсдэлтэй хүүхдүүд нь дутуу төрсөн эсвэл жин нь бага төрсөн хүүхдүүд байдаг.

Австралид 15 цаг тутамд нэг тархиний саажилттай хүүхэд төрдөг гэж тооцоо гарсан байдаг. Тэгвэл дэлхийн хэмжээнд 400 төрөлт бүрт 1 тархиний саажилттай хүүхэд төрдөг гэсэн тоон дүгнэлт байдаг. Энэнд тодорхой эмчлэх эмчилгээ гэж байхгүй. Ихэнх тохиолдолд шалтгаан нь тодорхойгүй байдаг.